ОРОН НУТАГТ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/26

Хэнтий аймагт худалдаа үйлчилгээ, барилга угсралт, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Т.Болдбаатар захиралтай "Алсын солонго" ХХК нь орон нутагтаа анхдагч болж авто замын боржуур, явган хүний замын хашлага, хавтан, дээврийн өнгөт төмөр үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэсэн бетоноо аймгийн ГХБХБГ-ын сорил шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд М300 маркийн, стандартад нийцсэн сайн чанарын бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцаж, орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа компаниудтай холбох, борлуулалтад дэмжлэг үзүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Мөн гүйцэтгэгч компанийн шалгуурт "орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглах" гэсэн заалт нэмж оруулах хэрэгтэйг анхаарууллаа.

Одоогоор эдгээр бүтээгдэхүүнээ Хэрлэн суманд хийгдэж байгаа авто замын ажлын гүйцэтгэгч компаниудад нийлүүлж байгаа бөгөөд сумд болон ААН-үүд зам талбай, дээврийн засвартаа түлхүү авч хэрэглэж байна. Учир нь орон нутагтаа үйлдвэрлэж байгаа тул тээврийн хөлс нэмэгдэхгүй мөн чанартай хэдий ч харьцангуй хямд үнэтэй тул иргэд ААН-үүд худалдан авах сонирхол өндөр байдаг байна.

"Алсын солонго" компани нь байгуулагдаад 19 жил болж байгаа бөгөөд үндсэн 12, гэрээт 10 гаруй ажилтантай. Энэ хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 3 дугаар багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замын хашлагыг хийж гүйцэтгэжээ. Мөн орон нутагт зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдааныг ивээн тэтгэх, баг тамирчдад дэмжлэг үзүүлэх, залуу бизнес эрхлэгчийн дэмжих чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийдэг хувийн хэвшлийн шилдэг байгууллагын нэг юм.

Хэнтийчүүд халуун зунаас эхлэн өвөлжилтийнхээ бэлтгэл ажлыг хангажээ. Тухайлбал Хэнтий ус ХХК уурын зуухнуудынхаа дулаан алдалтын багасгахаар нилээд хэмжээний засвар үйлчилгээг хийж, 2 5 6 7 дугаар зуухнуудад шинээр тогоо нэмж тавьжээ.Мөн Цэвэр усны 4160 мерт шугамыг бүрэн шинэчилсэн бол эх үүсвэрийн худагтаа цэвэр усны ариутгал халдваргүйжүүлэлтийн аппаратыг суурилуулж, бүрэн автоматжуулснаас гадна 10 худгийг ухаалаг системд холбож иргэдэд 24 цагийн турш уст цэгээр үйлчилж байна.Эдгээр ажлуудад энэ оны байдлаар 360 гаруй сая төгрөгийг хөрөнгө зарцуулсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 4 минутын өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 30 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 55 минутын өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 1 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 3 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 3 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 21 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2025/06/14
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 2025/06/14