Манай улсын хуулинд мөрийтэй тоглоом, автомат тоглоомыг хориглосон. Гэвч тоглоомын газрууд байсаар байна. Цагдаагийн алба хаагчид шалгалтаар илрүүлэн, хаадаг ч удахгүй нээгдчихдэг жишиг тогтжээ. Тэдний нэг нь Цагдаагийн хурандаа, ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд явагдаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо 11-1 тоотод байх автомат тоглоомын газрын эргэн тойрноос бид сурвалжилга бэлтгэсэн. Бидний бэлтгэсэн мэдээллийн мөрөөр Цагдаагийн Ерөнхий Газрынхан тус автомат тоглоомын газрыг шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна