Манай улсын хуулинд мөрийтэй тоглоом, автомат тоглоомыг хориглосон. Гэвч тоглоомын газрууд байсаар байна. Цагдаагийн алба хаагчид шалгалтаар илрүүлэн, хаадаг ч удахгүй нээгдчихдэг жишиг тогтжээ. Тэдний нэг нь Цагдаагийн хурандаа, ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд явагдаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо 11-1 тоотод байх автомат тоглоомын газрын эргэн тойрноос бид сурвалжилга бэлтгэсэн. Бидний бэлтгэсэн мэдээллийн мөрөөр Цагдаагийн Ерөнхий Газрынхан тус автомат тоглоомын газрыг шалгах гэж байна. Манай сурвалжлах баг газар дээрээс нь тун удахгүй шууд дамжуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна