Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл ирлээ. Хэргийн газраас мэдээллэхэд "Ёл тариа ХХК"-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргаж "Г" нь амиа алдсан байна. Тэдэнтэй хамт явсан 15 настай хүүхэд цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан тухай мэдээллээ. Талийгаачийн нас барахынхаа өмнө "ах нь үхлээ шдээ, дотор эвгүйрхээд байна" гэж хэлсээр байтал яасан аргатай юм бэ гээд цагдаа нар талийгаачийн гарыг нь өчөөд, боогоод байсан гэж хэргийн газар дээр хамт байсан гэрч мэдүүлжээ.
Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм.Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна