ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгав. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд нөхөн сэргээлт тус тус хийжээ.

Төлөвлөгөө ёсоор "БМНС" ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. "Улз" ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол "Алтай голд" ХХК 15 га-аас 9 га-д, "Батдөлгөөнмөрөн" ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт 110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 9 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 12 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 12 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 13 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 14 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 14 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 15 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 17 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 18 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 18 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 19 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 20 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 20 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр