УЛСЫН ГАРЬД Н.ГАНБААТАРААС ДОПИНГ ИЛЭРЧ ӨРСӨЛДӨГЧ БӨХӨД ЦОЛ ӨГӨХӨӨР БОЛОВ

Өнөрцэцэг
2019/06/20

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон учраас аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болсон байна.

Мөн улсын начин Ч.Хөхчирэнгэрт "Өсөх идэр" чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэжээ.

Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давсанд тооцдог. Тэгэхээр Монгол Улсын Гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавшир начины давааг хүчингүй болгож Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзолыг хангаад байгаа аж:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд албан даалгавар гаргалаа 17 минутын өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 47 минутын өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 56 минутын өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 1 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 2 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 3 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 4 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 4 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 4 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 4 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 6 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 23 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна Өчигдөр