ХОНКОНГТ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД 2 САЯ ХҮН ОРОЛЦОВ

О.Шүрэнцэцэг
2019/06/17

Их газрын Хятадад гэмт хэргийн сэжигтнүүдийг шилжүүлэх хуулийг эсэргүүцсэн ээлжит удаагийн жагсаалд 2 сая хүн оролцсон гэж зохион байгуулагчид зарласан тухай ТАСС мэдээлж байна. Энэ удаагийн жагсаал нь цагдаа нартай мөргөлдөөн үүсгэлгүй тайван явагдсан гэдгээрээ өмнөх жагсаалуудаас эрс ялгарч байжээ. Жагсагчид цагдаа нарыг өдөөн хатгаагүй, зорчигч тээврийн автобус ба түргэн тусламжийн машин явах замыг чөлөөлөн туйлын эмх журамтай жагссан аж.

Хонконгийн Засгийн газрын тэргүүн Кэрри Лам нь өөртөө засах орныхоо иргэдэд хандан олон нийтийн дургүйцлийг хүргэсэн сэжигтэн шилжүүлэх уулийг батлах гэж оролдон хямрал үүсгэсэндээ хүлцэл өчжээ. Хонконгийн удирдлагаас хямралыг эхлүүлсэн хуулийн төслийг авч хэлэлцэхээ зогсоож байгаагаа бямба гарагт албан ёсоор зарласан хэдий ч жагсагчид нь энэхүү хуулийг батлахаас нэгмөр татгалзахыг шаардсан байна. Мөн өнгөрсөн лхагва гарагт болсон жагсаалын үеэр Хууль тогтоох зөвлөлийн ордон руу дайран эзлэх гэсэн хүмүүсийн эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан цагдаа нарыг хэтэрхий ширүүн байна гэж шүүмжилж. Түүнчлэн Бээжин нь 2047 он хүртэл “Нэг улс – хоёр систем” гэсэн зарчмын дагуу өөртөө засах өргөн эрх олгохоор баталсан атлаа Хонконгийн дотоод хэрэгт улам бүр оролцож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 8 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 9 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 9 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 10 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 10 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 12 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 12 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 12 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 12 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 13 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 14 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 15 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр