С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН БАС НЭГ ХҮНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, НАЙМАН САР ХОРЬЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/15

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан дахин нэг иргэний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн талаар шинэ баримт дэлгэв.

Тодруулбал, С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэн иргэн Ч.Ганхуяг гэгчийг Төв аймгийн хорих ангид бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ. А.Ганхуяг нь Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай эгч дүүсийн хүүхдүүд төдийгүй нэгийнх нь мэдүүлгээр нөгөөдүүлийг нь хэлмэгдүүлсэн ноцтой асуудал 21-р зууны Монгол улсад гарлаа гэдгийг С.Зоригийн хэргийн Түр хорооны гишүүд онцлов.

Мөн энэ хэрэгт холбогдуулан олон хүнийг ялласан төдийгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хүчээр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж тамалсан хэрэгт Ц.Амгаланбаатар гар бие оролцсон. Одоо тэрээр бүх мэдүүлгээсээ буцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдээгүйг мэдэхгүй, би худлаа ярьсан юм хэмээн төрийн гурван өндөрлөгт захиагаар хүргүүллээ. Ингэж зохиомол хэрэг үүсгэж олон хүнийг эрүүдэн шүүж тамалсан явдал хүний эрхийг дээдлэдэг Монгол улсад байж болохгүй гэв.

С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэж найман сар Төв аймгийн хориход хоригдсон А.Ганхуяг хэлэхдээ “найман сар хорихдоо 4 сарын турш өмгөөлөгчтэй, 6 сар ар гэрийнхэнтэй маань уулзуулаагүй, бүтэн 7 сарын турш нэг ч удаа агаар, салхинд гаргаагүй, агааржуулалтгүй, өмхий үнэртэй өрөөнд хорьсон. Орчин бохир учир 2 хамар битүүрээд өдөржин амаараа амьсгал авдаг тэр нь маш хэцүү байсан. Өвлийн улиралд халаалтгүй, хүйтэн байранд хоригдсоноос бөөр муудсан, гэрэл нь маш хурц бөгөөд өдөр, шөнөгүй асаалттай, нэг ч удаа унтраагаагүйгээс нүдний хараа муудсан. Өвлийн улирал байсан учир маш их даардаг байсан. Хоригдсоны маргааш эхнэр маань дулаан хувцас авчирсан юм билээ, өгөөгүй. Хоригдлууд ном унших эрхтэй гэдэг ч 240 хоногоос 230 хоногт нь ѳдѳр бүр унших ном, бичих цаас, харандаа нэхэж байхад ѳгѳѳгүй.

Монгол улс бол ардчилсан улс би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учир эндээс гарах ёстой гэж бодож байсан ч тэд цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байлаа. Гэхдээ хорих ангийн 4 ортой ѳрѳѳг би зочид буудал хэмээн тѳсѳѳлдѳг байсан. Цагаар хооллодог, гагцхүү түлхүүр л байхгүй. Тэр цоож цагийн дараа, магадгүй сарын дараа нээгдэх байх хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулдаг байсан.” гэв.

Хэрэг нь хэдийгээр хэрэгсэхгүй болсон ч А.Ганхуягийг бүтэн найман сарын турш ганцааранг нь тусгаарлан хорьж, хүчээр хэрэгт холбогдуулахаар тагнуулынхан эрүүдэн шүүж байсан нь багадаад өнөөдрийг хүртэл хилийн хоригтой байлгаж, бизнесийн боломжуудыг нь хүртэл хааж амьд үхдэл болгосон, хоёр ч удаа амь насыг нь хохироох оролдлого хийсэн гэдгийг түр хорооныхон монголын ард түмэнд илчлэхийг хүсчээ.

Учир нь монголын прокурор, тагнуулынхан УИХ-ын гишүүдэд А.Ганхуягийн талаар хэлэхдээ С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн гол зохион байгуулагч төдийгүй захиалагч нартай уулзсан мэтээр тэс өөр мэдээлэл өгдөг байжээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ С.Зоригийг огт танихгүй холбоо сүлбээ ч байхгүй жирийн нэгэн гэмгүй иргэний амьдралыг сүйрүүлж хэрэгт холбогдуулан хүчээр зохиомол хэргийн золиос болгох гэж байсан байна, УИХ-ыг ч хуурч байж гэлээ.Монголын тагнуулын байгууллага Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хоёр хүний тушаал заавраар хөдөлж жирийн иргэдээ хэлмэгдүүлэн эрхийг нь зөрчиж эрүүдэн шүүж болохгүй, хууль зөрчиж болохгүй бид үүний эсрэг тууштай тэмцэж энэ завхралыг удахгүй эцэс болгоно хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр Түр хорооны гишүүд мэдэгдсэн юм.

 

undesten.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 12 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 12 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 14 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 14 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 16 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 16 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 16 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 16 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 17 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 19 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр