ХӨЛДСӨН ШАР АЙРГИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/14

Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд 46.050.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч барагдууллаа.

Хяналт шалгалтын явцад  илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Хяналт шалгалтын явцад Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” нэрийн 50400 ширхэг, 62.7 кг, 12960000 төгрөгийн үнэ бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ХАБҮЛЛабораторид шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр, агаартан бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарсан.Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр иргэн О, М нар тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас 39 ширхэг, 1.020.000 төгрөгийн тарилгын уусмал, нүдний линз импортолсон. Иймд дээрх бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн актаар хурааж,  устгалд оруулж, 50439 ш, 13.980.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Нийслэлийн зөвлөл”-д шилжүүллээ.
  • Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Алтан торх рус” ХХК-ийн импортолсон Реддс, Эсса 2 нэрийн шар айраг стандартыг хангаагүй хөлдсөн тул 3440 хайрцаг, 72880 ширхэг,64.697.000 төгрөгийн шар айргийг устгалд орууллаа.
  • Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас “Энто” ХХК-ийн WDFU3019163 тоот чингэлгээр импортолсон “Уранитин” нэрийн 3.7 тн, 202185 ш, 140.056.200 төгрөгний  үнэ бүхий  10 мл-ийн савлагаатай уусмал эм нь тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдсөн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул шийтгэвэрийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн горимоор устгасан.“Энто” ХХК-ийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр борлуулсан хууль бус орлого болох 360.000 төгрөгийн улсын төсөвт орууллаа.
  • “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юу И Ди” ХХК-ийн АНУ-аас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будаанд хяналт шалгалт хийхэд импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэр ногдуулж,хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Цагдаагийн газарт албан тоот хүргүүллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 13 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 13 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 14 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 15 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 16 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 17 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 17 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 17 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 17 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 19 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 20 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр