"МОБИКОМ" КОРПОРАЦИЙН БҮХ ДАНСНЫ ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭГ ЗОГСООЛОО

Н.Мижидмаа
2019/06/14

Түрээсийн мөнгөө төлөлгүй таван сар "луу" унжсан гэх "Мобиком" корпорацийн асуудал шүүх, цагдаадаа "тулжээ". Хэдийгээр "Мобиком" корпорацийн зүгээс "Мобиком корпорацийн нэр хүндэд халдсан худал, үндэслэлгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан. Мобиком корпораци нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын нийгэм, эдийн засаг, харилцаа холбооны салбарт өндөр ач холбогдол бүхий ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд улсдаа төлөх татвар, түрээсийн бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн" гэхчлэн удаа дараа мэдэгдсэн боловч "даравч далдайна, булавч бултайна" гэгчээр олон нийтэд ил болж эхлэв. 

Тодруулбал, Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн нэг, үүрэн телефоны хамгийн том оператор “Мобиком Корпораци” ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн ч энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаагаа явуулчихаад энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөөгүйгүйгээр барахгүй, байраа ч хүлээлгэн өгч авалцаж, гарын үсэг зуралгүй нүүгээд явсан юм.

Тиймээс “Монтрейд” ХХК нь түрээсийн төлбөр төлөлгүйгээр, түрээсийн гэрээ хийлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан асуудлаар "Мобиком" корпорациас түрээсийн төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандсан байна.

Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа "Мобиком Корпораци" ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хуулийг хүндэтгэж, бизнесийн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажилллах үүрэгтэй. Гэтэл Японы томоохон "KDDI" корпорацийн охин компани “Мобиком Корпораци” ХХК нь нэг сая гаруй хэрэглэгчээс сар бүр их хэмжээний төлбөр авч олон тэрбумын төгрөгийн ашигтай ажилладаг байж Монгол Улсын түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компаний байрыг гэрээгүй, түрээсийн төлбөргүй ашиглаж, шүүхийн хаалга татаж, дансаа хаалгаад байгаа нь итгэмээргүй үйл явдал юм.

Энэ тухай Шүүхийн эх сурвалжаас тодруулахад "2019 оны 6-р сарын 07-ны өдөр дугаар 182/Ш32019/04874 тоот захирамжаараа Мобиком Корпораци ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь үнэн" гэсэн хариу өгсөн юм.

 

Ингээд шүүхийн захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 14 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 15 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 15 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 16 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 16 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 18 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 18 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 18 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 18 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 19 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 21 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 21 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр