АН: ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ОЛГОХ БАЙР СУУРИА ХАДГАЛНА


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.05.07/ ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг сонсов.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учир Ажлын хэсгийн ахлахч З.Нарантуяагийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн Монгол хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгөний тэтгэмж буюу "Хүүхдийн мөнгө" олгох тухай УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор тус намын гишүүд байр сууриа солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгийг наян хувьд нь олгох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгийг олгох тухай тухай тогтоолын төслүүдийг хамтад нь хэлэлцэх асуудлыг дэмжин ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох анхны байр сууриа хэвээр хадгална гэдэгт санал нэгдлээ.

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн асуудлаар санал солилцов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны залуустай уулзаж санал бодлыг нь сонссон бол энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөлгчид болон түүний ажлын албанынхантай уулзлаа. Уулзалтаар УИХ –аар хэлэлцэж буй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор санал солилцов. Уг хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Нийслэлийн Ардчилсан намын бүлэг хамтран хотын хууль эрхзүйн орчноор мэргэшсэн эрдэмтэн судлаачид бусад хүмүүсийн хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулж санал бодлыг нь сонсч байсан. Энэ удаад ч мөн цаашид хотын асуудал, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн тухайд эрхзүйн ямар орчинг тус хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед бүрдүүлэх нь зохимжтой байх талаар хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 35 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 54 минутын өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 17 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр