Г.НОМУУНДАРИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 50-ИАД ХҮНЭЭС БАЙЦААЛТ АВСАН БАЙНА


УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь инстаграм хуудсаараа дамжуулан, улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай бичлэг тавьсан нь олны анхаарлыг татсаар байгаа. прокурорын ерөнхий газраас Г.Номуундарийн бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгалтаа эхлүүлээд байгаа юм . Шалгалтын явцад нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нийт 50-иад хүнээс байцаалт авч, бусад шаардлагатай ажиллагааг хийж эхэлжээ. Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан "Манай дүү хүчиндүүлсэн" гэх асуудал нь худлаа болох нь тогтоогдсон. Дүү гээд байгаа нь түүний хамаатны охин байх ба тэрээр өөрөө болон, түүний эцэг эх байцаалт өгчээ . Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тийм асуудал болоогүй болох нь тогтоогдоод байгаа юм байна. Цаашид бусад асуудлыг шалгана. Энэ хэрэгт мансууруулах бодисын тухай асуудал хөндөгдсөн. Манай улсад Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх тоо баримтууд зөрүүтэй яригддагМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шалгагдсан хэрэг 2014 онд 65, 2015 онд 83, 2016 онд 147 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 92 хэрэгт 247 хүнийг холбогдуулан шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэгэхээр ер нь энэ төрлийн хэрэг жилээс жилд өсөх хандлагатай. Мөн цагдаагийн байгууллагын илрүүлэлт сайжирсан учир энэ төрлийн хэргийн тоо өссөн дүнтэй харагдаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 11 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 12 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 14 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 15 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 16 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 16 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 17 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 19 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05