ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМНЭЛГҮҮДЭЭР ОРЖ, ЭМЧ АЖИЛЧИД БОЛОН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ


erunhiilugch

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал давтагддаг учраас урьчилан сэргийлэх, өвчлөл эрс нэмэгдэхэд ямар арга хэмжээ авах боломж байгаа зэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцахыг зорьсон юм.

Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дунджаар 200-300 орчим хүүхэд хандан үзүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн 10-20 хүүхдийг л хүлээн авч, бусдыг нь гэрээр эмчлүүлэхээр буцааж байгаа талаар эмч нар ярьж байлаа. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт гэхэд үүдний коридорт 1-2 хоног хэвтүүлэн, эмчилж байгаад ор гарахаар тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар танилцуулсан юм. Амралтын өдрөөр дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг, мэргэшсэн хүүхдийн эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан эмчид үзүүлэх дараалал хүлээсээр 3 цаг болж байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Хүүхдүүдийг нэг өрөөнд олноор сахиурын хамт хэвтүүлсэн буюу өрөөндөө 10-14 хүн байгаа хэдий ч зориулалтын агааржуулагчгүй, эмнэлгийн үүдний хонгилд хаалганы салхинд суун хүүхдээ үзүүлэхээр удаан хугацаагаар хүлээх зэрэг нь халдвар дамжих, халуунтай хүүхдийн өвчин хүндрэхэд нөлөөлж байгааг ч мөн тэд ярьсан юм.

Нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээн авдаг эмнэлгүүдийн орны тоо 870 орчим, ачаалал ихэссэн үед 200 орчим эвхдэг ор нэмж тавин өвчтөн хүлээн авдаг гэтэл ханиад томуу ихэссэн оргил ачааллын үед үүнээс хоёр дахин илүү тооны хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлага тулгардаг байна. Тэгэхээр энэхүү оргил ачааллын үед буюу цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн үед 1600-1700 хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхдийн эмнэлгүүдэд ажиллах явцдаа Цэргийн госпитал буюу Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр орж тус эмнэлгүүдэд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхэд хүлээн авах боломж байгаа эсэхийг ярилцлаа. Цэргийн госпиталын хувьд 70 орчим сул ор байгаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 240 өвчтөнийг нэгэн зэрэг хэвтүүлэн эмчлэх боломжтой юм байна.

erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 12 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 14 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 15 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 16 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 17 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 17 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 17 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 18 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 20 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 20 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05