“БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ" КОМПАНИЙН ОХУ, БНХАУ-ААС ИМПОРТОЛЖ БАЙГАА ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав

"Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарим гишүүн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан Баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч аваад их удаж байгаа. Гэтэл бидэнд дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулах боломж бий. Ховд гол дээр УЦС байгуулах хоёр ч төсөл боловсруулагдсан. Тодорхой шийдвэрүүд гарсан ч төслүүдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Ховд голд хэд хэдэн УЦС барих боломжтой. Хүчтэй урсгалтай энэ голд 90 мгв хүчин чадалтай УЦС барих боломжтой бөгөөд ингэвэл дотоодоо эрчим хүчээр хангаад зогсохгүй гадагшаа экспортолно. Түүнчлэн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ нийслэл, орон нутагт өөр хувь тогтоосон. Ингэж ялгаварлаж болох уу?.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ цаашид өсөх тооцоо бий. Тиймээс хоёр УЦС-ыг барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. УЦС баригдсанаар эрчим хүчний бие даасан байлыг хангахад маш их үүрэг гүйцэтгэнэ. УЦС барихаар өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ болоод бусад баримт бичгийг судлан үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хэлэхэд, Улаанбаатар хотын захын гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь, орон нутгийн хэрэглэгчдийнхийг 50 хувиар хөнгөлж байгаа. Нийслэлийн хувьд хэт төвлөрсөн, түүнээс үүдээд агаарын бохирол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Мөн эх үүсвэрээсээ шалтгаалан ийм зохицуулалт хийж байна. Аймаг орон нутгийн эрчим хүчний хөнгөлөлтийг 100 хувь болговол эх үүсвэр маань хүрэлцэхгүй болно. Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь хөнгөлснөөр утаа буурахад бодитой нөлөө үзүүлж байгаа гэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Бид нүүрсний, нарны болон салхины энергийн асар их нөөцтэй улс. УЦС барих асуудлыг мөн дэмжих ёстой юм. Ийм их нөөцтэй байж гаднаас цахилгаан авах явдлыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай. Хаана нөөц их байна, түүнийгээ ашиглах чиглэлээр Засгийн газар, салбарын сайд онцгойлон анхаарч ажиллах байх. Өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж байгааг анхаараарай гэж хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч хуулиуд батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 13 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 15 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 16 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 18 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 18 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 18 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 19 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 21 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 21 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05