МАЛЧДЫН ГАР ДЭЭР ХЯМД ҮНЭЭР ӨВС, ТЭЖЭЭЛ НИЙЛҮҮЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ


Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран ХХААХҮ-ийн яамтай "бодлогын гэрээ" байгуулсан.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг "бодлогын гэрээ"-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар дээр очих өвс тэжээлийг нөхцөл байдал хүндрэхээс өмнө, хугацаа алдалгүй шуурхай нийлүүлэх ажлыг эрчимжүүлж үүднээс энэхүү уулзалтыг хийсэн юм.

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан бөгөөд хууль 2017.12.04-2018.06.30-ны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэхүү хууль батлагдсанаар малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхлээд байна.

Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь 520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн малчдад хамгийн ойр цэг болох сумын төвд арилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.
ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа "Өвөл хаврыг өнтэй давъя" аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж 3,160 тонн хивэг, 1,700 тонн хорголжин тэжээл, 210 тонн бусад тэжээл импортолсон байна. Үүнээс 1,300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 10 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 12 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 13 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 15 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 16 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 16 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 17 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 19 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05