Б.ХУРЦЫН ГОМДЛООР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ


Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн цөөнгүй гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Тэрбээр Төрийн ордонд Б.Хурцтай холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулж, сонсголоос гарсан дүгнэлтийг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ.
Тэрбээр нээлттэй сонсголын дүгнэлтийг гардуулах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна" хэмээн онцлон ярьсан байдаг.
Тэгвэл Ж.Батзанданд Б.Хурцын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал энэ талаар Ж.Батзандан, "Хүн ална гэж заналхийлсэн нөхөрт хэрэг үүсгэдэггүй хэрнээ Б.Хурцын нэр төрийг гутаасан гэж надад хэрэг үүсгэх юм. Манай шүүх, прокурор, цагдаагийн ажил иймэрхүү л байна даа. Бидний эцгийг хулгайлсан гээд хүүхдүүд нь гомдол гаргаад байхад, мөн Эрдэнэтийн хэрэгт оролцсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад намайг хүн гүтгэсэн гэлээ. Ямар ч ариун нэр төртэй юм бэ дээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 1 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 3 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 4 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 5 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 6 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 6 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 6 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 7 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 9 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 9 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05