ЯПОН ДАХЬ АМЕРИК ЦЭРГҮҮДИЙГ АРХИ УУХЫГ ХОРИГЛОВ


АНУ-ын Зэвсэгт хүчин Японд алба хааж буй бүх цэрэг архи уухыг хориглосон шийдвэр гаргасан байна. Окинава арал дээр архи ууж автын осол гаргасан цэргүүдээсээ болж ийнхүү шийджээ. Мөн осолтой холбоотойгоор цэргүүдийг бааздаа, эсвэл гэртээ байхыг зөвлөсөн аж. Өнгөрөгч Ням гаригт Тэнгисийн явган цэрэг ачааны машинтай явж байхдаа осол гаргаснаас болж орон нутгийн нэг жолооч амиа алдсан байна. Япон дахь нийт америк цэргүүдийн тэн хагас нь Окинавад байрладаг бөгөөд нутгийн иргэд удаан хугацааны туршид тэднийг эсэргүүцсээр байгаа юм.

АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдэлдээ уг осолд цэргүүд нь холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч, согтуу байснаас осол гаргасан байж болзошгүй гэжээ. Тиймээс Японд алба хааж буй бүх цэргийнхнийг хамруулсан "согтууруулах ундааг хариуцлагатайгаар хэрэглэх, эрсдэлийн удирдлага ба хүлээн зөвшөөрөгдсөн зан төлөв" сэдэвт сургалтыг зарласан байна.

Японы цагдаагийн байгууллагын мэдэгдэж буйгаар осол гаргасан цэргийн цусан дахь архины хэмжээ байх ёстой түвшингээс гурав дахин их байсан гэнэ. Түүний хайхрамжгүй байдлаас болж хүний амь нас эрсэдсэн учраас баривчлан хорьжээ.Тус улсын өмнөд хэсэгт орших Окинава дахь АНУ-ын оролцоо нь тус хоёр орны хамтарсан томоохон гол ажлуудын нэг юм. Энэ бүс нутагт АНУ-ын 26,000 цэрэг байрладаг аж. Гэвч тэдгээр цэргүүдийн холбогддог элдэв зөрчил, осол аваар, гэмт хэргүүдээс болоод нутгийн иргэд Агаарын хүчнийг арлаас нүүлгэхийг шаардсаар байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 41 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 48 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр