НИЙСЛЭЛД МАХ, НОГООНЫ ҮНЭ ЯМАР БАЙНА ВЭ


Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5380 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6665 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар үхрийн мах "Хархорин" хүнсний захад хамгийн хямд буюу 5100 төгрөг, Харин "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөг, хонины цул махны үнэ 0.5 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байна. Аажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор" хүнсний захад хамгийн хямд буюу 3900 төгрөгөөр, харин "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа" савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор", "Таван эрдэнэ", "Бөмбөгөр", "Баянзүрх", "Хархорин" хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа" гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс" хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа" гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.8 хувиар буюу 40 төгрөгөөр, байцаа 0.9 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 13 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 2 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 3 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 3 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 20 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 20 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 21 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр