ЦӨМИЙН ХЭМЖҮҮР АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ ДҮРМҮҮДИЙГ БАТАЛЛАА


Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж "Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм", "Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм"-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм.

Харин зөөврийнх нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ.

Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахтай холбоотой дүрмийг баталснаар багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох бага хэмжээнд байлгах, ажиллагсдын цацрагийн шарлагын тунг стандартад заасан хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоолоо.

Дүрмүүдийн биелэлтийг хангуулж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, зам, барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад Цөмийн энергийн комиссын хурлаас үүрэг болголоо.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, судалгаа, шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр цацрагтай харьцдаг ажиллагсдын тоо гурав дахин өссөн судалгаа гарчээ.

Мөн хуралдаанаар Цөмийн энергийн комисс, ОХУ-ын "РосАтом" хооронд "Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв" байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахыг зөвшөөрөв.

Төв байгуулснаар цөмийн суурь болон хавсарга судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлж дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн уул уурхайн түүхий эд боловсруулах, чанар, агуулгыг нь өндөр нарийвчлалтай тогтоох, татварын орлогыг нэмэгдүүлэх, малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр тарианы гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэхэд чухал нэмэр болно гэж Цөмийн энергийн комисс үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 15 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 16 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 16 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 17 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 17 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 19 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 19 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 19 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 19 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 20 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 21 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 22 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 22 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр