ШАДАР САЙД ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн Банкны групп өнгөрсөн 26 жилийн турш олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэнд Шадар сайд талархал илэрхийлэв.

Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцад нэгдэж, "Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах" болон "Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл"-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн суурийг бэхжүүлэн, тогтвортой өсөхөд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Шадар сайдаар томилогдсонд нь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон баяр хүргээд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцууллаа.

Дэлхийн банкны групп ирэх таван жилд Засгийн газартай хамтран ажиллах Түншлэлийн стратегиа боловсруулж эхлэн, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Мөн энэ сард Захирлуудын зөвлөл нь хуралдаж манай улсад санхүүгийн болон төсөв, санхүүгийн салбарыг дэмжих зорилготой "Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл"-ийг олгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, нийслэл, орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төслүүдээ Дэлхийн банк амжилттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 8 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 8 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 10 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 10 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 11 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 12 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 12 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 12 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 12 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 14 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр