Л.ЭНХ-АМГАЛАН: ӨӨРИЙНХӨӨ НЭР ТӨР, АШИГ СОНИРХОЛ, ӨШ ХОНЗОНГООР АСУУДЛЫГ ЯРИХАА БОЛОХ ХЭРЭГТЭЙ


УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН

"Би их харамсч байна. УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгож, улс орон, хоёр намыг, намын гишүүдээ лицензтэй, лицензгүйгээр нь хагаралдуулж байгаад харамсч байна. Энэ хориг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынх уу, Ерөнхийлөгчийн хориг уу гэж бодож байна. Та одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ ажлаа л хий. Та УИХ-ын гишүүдийг, байнгын хорооны дарга нарыг загнах эрх байхгүй. Өнгөрсөн дөрвөн жил төрдөө үнэнчээр зүтгэсэн олон зуун мянган хүнийг та шалгасан. Ийм увайгүй, өөрийнхөө нэр төр, ашиг сонирхол, өш хонзонгоор асуудлыг ярихаа болох хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр тогтоогдоогүй асуудлаар та ингэж хүний нэр хүндэд халдаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жил Монголоос гарсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс та ямар хариуцлага хүлээх юм бэ" гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД

"30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулт өгий. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Тавантолгой гэдэг ордыг үнэгүй авсан "Энержи ресус" ХХК-ийн эзэмшигч нь та. Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Лиценз гэсэн цаасан дээр нэртэй хүнийх нь эзэмшил биш, нийт ард түмний өмч. Би бол баян, хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Цорын ганц шалтгаан нь ард түмний баялгийг лиценз нэрээр хэдхэн хүн худалдаад авсан. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын хийсэн бүх ажлыг би хариуцахгүй, хамтаараа шийдвэр гаргадаг. Бид дүнгээ тавиулсан. Та бүхэн ч гэсэн дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Өөрийнхөө бүтээгээгүй байгалийн баялгийг хувийн өмч шиг ашиглахгүй байх хэрэгтэй" гэсэн тайлбарыг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 8 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 8 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 9 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 10 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 11 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 12 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 12 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 12 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 12 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 14 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр