Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт энэ сарын 15-ны өдөрт багтаан багшийн үндсэн цалингийн доод хэмжээг хэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газраас шаардлагын хариуг хүргүүлсэн байна. Харин цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа "Бидний шаардлага тодорхой байгаа. Цалинг 1.6 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Засгийн газрын санал шаардлагад нийцэхгүй тул есдүгээр сарын 21, 26-нд болох ажил хаялт зохион байгуулагдана" гэх тайлбарыг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна