​"ЭРҮҮЛ ХҮНС- ЭРҮҮЛ МЭНД" АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ ЦЭЦЭРЛЭГ ХОТНОО


Франц Монголын хамтран хэрэгжүүлж буй "Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд-хоол тэжээл" /2016-2018/ төслийн хүрээнд Амталгаат өдөрлөгийг Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр эрүүл зохистой хооллолт, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, нарны эрчим хүчний хүлэмжийн танилцуулга, сумдын эрүүл мэндийн төвийн тогооч нарын бэлтгэсэн хоолны амталгаа зэргийг танилцуулан сурталчилж байна.

Франц улсын Санте Сюд, Жерес ТББ-ууд хамтран "Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд-хоол тэжээл" төслийг Хашаат, Чулуут суманд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Жерес ТББ-аас Хашаат, Чулуут сумын эрүүл мэндийн төвд нарны эрчим хүчний хүлэмжийг барьж өгч, хүлэмжийн аж ахуй эрхлэх аргачлал, арчилгаа, хүнсний ногоо тариалалтын чиглэлээр сургалтууд зохион байгуулсан юм.

Санте Сюд ТББ нь 2009 оноос Архангай аймгийн бүх сумдын ЭМТ-тэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд төслийн хүрээнд сумдын ЭМТ-ийн хамт олон, сургууль, цайны газрын тогооч нарт хоол тэжээлийн чиглэлээр ур чадварыг бэхжүүлэх сургалт явуулж, хүн амын шим тэжээлийн хэрэгцээнд тохирсон, тэнцвэрт хоолны цэс гаргах талаар зааж сургасан байна.

Архангай аймгийн хувьд Аймгийн Засаг даргын "Хэрэглэгчээс-Үйлдвэрлэгч" аймаг болох хөтөлбөрийн хүрээнд Иргэдийн эрүүл баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн зорилт ийнхүү шат дараатай хэрэгжиж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 16 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 17 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 17 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 18 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 18 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 20 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 20 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 20 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 20 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 21 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 22 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 23 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 23 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр