Ц.АДЪЯАСҮРЭН: ОЗОНЫ ДАВХАРГА ЭРГЭН НӨХӨГДӨЖ БУЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА


Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 16-ныг "Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал" сэдвээр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал хийлээ. г хэвлэлийн бага хуралд БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны захирал Ц.Өсөхжаргал болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Озоны давхарга нь нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай гараг, хүн төрөлхтөнг хамгаалж, дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн "бамбай" гэдгийг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн онцоллоо. Мөн тэрбээр "Нарын хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдвэл дэлхийд сөргөөр нөлөөлнө. Ургамал давжаарч, хүмүүсийн дунд нүд, арьсны өвчин ихэсдэг. Тийм учраас нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхаргыг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж хүмүүс хөргөлтийн янз бүрийн системийг хэрэглэдэг болсон. Гэвч хөргөлт хийдэг бодис нь озоныг задалж байдаг аюултай. Тэр утгаараа Монреалийн Протоколын хүрээнд озонд сөргөөр нөлөөлдөг хөргөлтийн бодисыг шат дараатай сольж байгаа бөгөөд 2030 он гэхэд бүрэн хамгаалах хэмжээнд хүрнэ. Нэмж хэлэхэд, НҮБ-ын Ерөнхийлөгч Бан Ги Мүн Монреалийн Протоколыг хамгийн сайн хэрэгжиж байгаа хэлэлцээр хэмээн дүгнэсэн байдаг. Түүнээс гадна 2017 онд Монреалийн Протоколын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөтэй озон задалдаг бодисуудыг 99-өөс илүү хувиар бууруулах олон улсын гэрээг байгуулах талаар зөвшилцөлд хүрчээ. Одоогоор Монреалийн Протоколд дэлхийн 197 орон нэгдэн орсон байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар агаар мандалд агуулагдах озон задалдаг бодисын агууламж тодорхой хэмжээгээр буурч, озоны давхарга эргэн нөхөгдөж буй шинж тэмдэг илэрч эхэлсэн ба энэ зууны дундуур нөхөн сэргэх төлөвтэй байна" гэв.

Түүнээс гадна 2016 онд Монреалийн Протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулааралд нөлөөтэй гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодис буюу озоны давхаргад халгүй боловч уур амьсгалын өөрчлөлтөд үлэмж их нөлөөтэй хүлэмжийн хийнүүдийг бууруулах талаар Монреалийн Протоколын Талууд харилцан зөвшөөрч, хэлэлцээр хийж чадсан байна. Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монреалийн Протокол нь цаашдаа озоны давхаргыг үргэлжлүүлэн хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулсаар байх аж.

Эцэст нь нэгэн тоон баримт дурдахад, одоогийн байдлаар озоны цоорол нийт 28 сая ам км хэмжээтэй байгаа юм байна. Антарктид, Гималайн нуруу зэрэг газарт үүсдэг аж. Гэхдээ озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд 4 сая ам км хэмжээтэй цоорол эргэн нөхөгдөөд байгаа юм байна. Мөн эрдэмтэд 1970-1980-аад онд озоны давхаргаа цоорсон талаар анх мэдсэн бөгөөд озоны давхаргад цоорхой үүссэнээр нарнаас ирэх хэт ягаан туяаны хэмжээ ихсэж, дэлхийн бүхий л амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцлон тогтоосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 8 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 8 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 8 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 9 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 10 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 11 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 12 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 12 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 12 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 12 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 14 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 15 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр