НИЙСЛЭЛД БАЙГАА МАЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХОЁР САРДАА БАГТААН ХИЙХЭЭР БОЛОВ


Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийн 6 дугаар хурал өчигдөр 16.00 цагт хуралджээ. Уг хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2017 А/592 дугаар захирамжийн хэрэгжилт, Улаанбаатар хотын суурьшлийн бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл хийж, нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн дарга Ж.Батбаясгалан холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгсөн байна.

Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрийн 600 гаруй малчидтай уулзсан байна. Тэрбээр хэлэхдээ "Ажлын хэсэг байгуулагдахад хориглосон бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 толгой мал байсан. Үүнээс 2987 малыг зөвшөөрлийн бүс болон хөдөө орон нутаг руу шилжүүллээ. Тухайлбал, Булган аймаг руу 700 гаруй, Сэлэнгэ аймаг руу 600 гаруй, Төв аймаг руу 1000 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн. 1000 гаруй малыг хүнсэнд худалдан борлуулж, 170 үхрийг шүлхийн голомтод байсан учраас устгасан." гэлээ. Нийслэлийн хэмжээнд мал, амьтан тэжээхийг зөвшөөрсөн 11 байршил байгаа бөгөөд нийт 2061 га газарт 1550-2450 иргэн суурьших боломжтойг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хурлын төгсгөлд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

- Хориглосон бүс дэх мал, амьтныг 9, 10 дугаар сард багтан зөвшөөрлийн бүс рүү нүүлгэн шилжүүлэхийг уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт,

- Нүүлгэн шилжүүлэх ажилтай холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Цагдаагийн газарт,

- Нүүлгэх ажилтай холбоотойгоор тооцоо судалгаанд үндэслэн зардлын тогтоож, Нийслэлийн Засаг даргын Нөөц хөрөнгөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гаргахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад,

- Нийслэлд байгаа мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Мал эмнэлгийн газарт,

- Малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажил, мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавихыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт,
- Нүүх бололцоотой байршлын талаарх мэдээллийг иргэдэд өгч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд,

- Мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт тус тус даалгалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 6 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 7 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 8 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 8 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 10 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 10 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 10 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 10 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 11 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 13 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр