Монгол Хоккайдогийн II бизнес форум "Гадаад Харилцааны яамны" "Зөвшилцөл" танхимд өчигдөр болж өндөрлөлөө.
Хоккайдо Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг нь Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2016 онд үүсгэн байгуулагджээ. Үүнээс хойш энэхүү форумыг Улаанбаатар хотод хоёр дахь жилдээ дарааллан амжилттай зохион байгуулж байна.
Форумд Монгол Улсын ГХЯ, Монгол, Хоккайдогийн харилцааг дэмжих нийгэмлэг, Япон Улсын Олон улсын хамтын ажимллагааны байгууллага (JICA), Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Хоккайдо муж болон Саппоро хотын захиргааны төлөөлөгчид, түүнчлэн Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой Хоккайдо мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон тухай Гадаад Хэргийн Яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна