Баянхонгор аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Галуутын хавцалын залгаа уул ус ургамал, нэн ховор ан амьтадын өлгий нутагт уул уурхайн компани хууль бусаар алт олборлох зорилгоор газар шороог нь ухаж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Тус компани олборлолт хийж эхлэвэл хүн, мал ундаалдаг харзны ус нь ширгэх аюул нүүрлээд байгаа юм байна.
А лицензтэй гэх Тулга Жаргалант компани олборлолт явуулахаар 2017 оны 7-н сарын сүүлээс эхлэн техник тоног төхөөрөмжөө татаж ажлын кемпээ байрлуулжээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг усандаа алт олборлуулж, сийчийлүүлэхгүйн тулд нутгийн малчид хүчтэй эсэргүүцэж нүүхийг шаардсан боловч шаардлагыг нь хүлээн аваагүй байна. Дээрх асуудал хүндэрсний улмаас сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар газар дээр нь очиж уул уурхайн ашиглалт явуулахад шаардагдах бичиг баримтыг шалгахад шаардлага хангаагүй байна. Иймд хууль бүс үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс тоног төхөөрөмжүүдийг лацадсан боловч дахин техникүүдийг нэмж авчирсан байна. Дээрх үйл ажиллагааг таслан зогсоохоор аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажилласан байна.
Их дугуй хэмээх энэ газарт зөвхөн 3р багийн ард иргэдээс гадна хоёрдугаар багийн малчин айл өрхүүд нутагладаг байна. Өнгөрөгч 5-р сард дэлхийд нэн ховордсон ирвэс байсныг байгаль хамгаалагч болон нутгийн ард иргэд үзэж камерын дуранд буулгаж байж ээ. Нутгийн иргэдийн зүгээс тус сумын Далт, Дөвөнтийн нуруу уул уурхайн компаниудад идэгдэж маш хүнд байдалтай болсон. Одоо нэмж эрүүл байгаа бэлчээр нутгаа ухуулахгүй байхыг хүсэж байна.Нутгийн иргэд тус компанийн үйл ажиллагааг зогсоож А лицензийг цуцлуулж өгөх хүсэлтийг бүх шатны албан тушаалтнуудаас хүссэн боловч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа юм байна. Орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчид хүртэл хандаж нутгийн уул ус, ургамал амьтантай нь авраач хэмээн нулимс дуслуулан ярьж байна.
Тулга жаргалант компанийн зүгээс 624,11 га газарт олборлолт явуулна. Манайх А лицензтэй, зөвшөөрсөн бичиг баримт бүрэн байгаа хэмнээн малчид, иргэдэд мэдэгдсэн байна. Энэ талаар аймгийн ИТХурлын дарга болон Аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл авахад ямар нэгэн холбогдох бичиг баримтыг өгөөгүй гэдгийг хэлж байна.
Малчдын хамгийн их бухимдалтай байгаа зүйл бол тухайн компани олборлолт хийж эхлэвэл хүн малыг жилийн дөрвөн улиралд ундаалж, амьдралын эх үүсвэр болсон хоёр амьд харз ус байдаг энэ үгүй болж амьдрах нөхцөлгүй болж зөвхөн Галуут сумын 2,3-р багийн айл өрхүүд хохироод зогсохгүй ойролцоох зургаан сум хүн малын ундны усгүй болж мал амьтад устаж, ажилгүйдэл газар авах аюул нүүрлэж байгааг малчид учирлаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна