ДАРГАА ГЭР БҮЛТЭЙ НЬ ШАТААХ ГЭСЭН ЦАГДААД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ



АНУ-ын Нью-Жерси мужийн шүүхээс цагдаагийн албан хаагч 40 настай Майкл Дотрод 20 жилийн ял оноолоо. 2013 оны тавдугаар сарын 23-ны шөнө дунд Манаплан хотын иргэн Майкл Дотро Цагдаагийн газрын дарга Марк Андеркогийн байшинг галдаж, гэр бүлийнхнийх нь хамт шатаахыг оролджээ. Гэвч гал гарч эхэлмэгц анзаарч, Андеркогийн гэр бүлийг аварч чадсан байна.

Майкл Дотрог гэмгүй иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн тухай 11 гомдол ирсэн тул түүний дарга Марк Андерко сэтгэцийн эмчид хандахыг шаардаж, улмаар түр хугацаанд ажлаас нь түдгэлзүүлсэн аж. Үүнд өширхсөн Дотро даргаа гэр бүлийнхнийх нь хамт шатаахаар шийдснээ мэдүүлэгтээ хүлээжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу шоронд 17 жил хоригдсоны дараагаар л Дотро хугацаанаасаа өмнө суллагдах талаар хүсэлт гаргах боломжтой юм байна. Мөн шоронгоос гарсныхаа дараагаар таван жилийн турш хяналт ажиглалт дор байх бөгөөд хохирогчийн талынхтай огт харилцаж, ойртож болохгүй гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд албан даалгавар гаргалаа 4 минутын өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 34 минутын өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 44 минутын өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 1 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 1 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 3 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 3 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 3 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 3 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 4 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 6 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 23 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна Өчигдөр