Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна