УСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИ 60-70 ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ


Нийслэлчүүдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн шинэ байр ашиглалтад орлоо. Энэхүү лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол одоо орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрдэж байна.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн хүрээнд цэвэр, бохир усны чанарт хяналт тавьдаг дотоод хяналтын хоёр лабораторийг тоног төхөөрөмж, чадамж, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор нэгтгэн орчин үеийн өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр тоноглон, байгууллага өөрийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулж 2009 оны 11 дүгээр сараас УСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИ нэртэйгээр дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон лаборатори болсон түүхтэй. Харин өнөөдрөөс эхлэн Америк, Автсрали, Герман, Итали, Япон, Солонгос,Хятад, Сингапур, Швед, Швейцар зэрэг Ази, Европын улс орнуудад үйлдвэрлэсэн 150 гаруй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтийн үеэр "Нийслэлийн иргэдийн усны чанар, аюулгүй байдалд 24 цагийн манаанд зогсож байгаа хүндтэй үүргийг биелүүлэхэд Ус сувгийн удирдах газрын хамт олон өөрсдийн хөрөнгө хүчээр хөдөлмөр аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ Усны төв лабораторийг ашиглалтад оруулсанд нийсэллийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье." гэлээ.

Тус лабораторийн Ундны усны химийн болон нян судлалын хэсэг нь эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 950 гаруй цэгийн усны чанарт химийн шинжилгээ хийдэг аж. Харин Бохир усны химийн болон нян судлалын хэсэг нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй ус болон цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт химийн, макро болон микро 20-25 төрлийн элементийг шинжилдэг байсан нь одоо 40-50 болж нэмэгдсэн бөгөөд нян судлалын 5 үзүүлэлтээр батлагдсан төлөвлөгөө, давтамжийн дагуу хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ой, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд албан даалгавар гаргалаа 10 минутын өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 40 минутын өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 50 минутын өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 1 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 2 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 3 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 4 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 4 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 4 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 4 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 6 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 7 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 23 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна Өчигдөр