СУРАГЧДЫН 56.8 ХУВЬ НЬ ХИЙЖҮҮЛСЭН УНДАА БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ


Судалгаагаар сургуулийн орчинд худалдаалж байгаа сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг ЭМС-ийн 207 тоот тушаалын заалттай харьцуулж үзэхэд эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь хэрэглэхийг хориглосон хоол хүнс байгаа нь харагдаж байна

Ангилал
Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл

Чихэр
Shokolatе bean, Chupa chups, Bon bon, Bebeto, Ali baba, тэсэрдэг чихэр, Mаом, аньстай үрэл

Шоколад
Snikers, Аlpen gold, Тэмүүка,

Жигнэмэг
Хрустик, Сумо, Счастливый день, Контик, Джек, Чук кек, Мон Амур,Корсарз, Артек

Нарийн боов
Напелеон, кекс, эклер, торт

Чипс
Chipso, Potato chips, попкорн, Ob, Lays chips, Khaan chips, Amt chips

Түргэн хоол
пирожки, ороомог, мантуун бууз, кимбаб, хуушуур, пицца, хотдог, гамбургэр

Зайрмаг
Мамбо, Хаан зайрмаг, Морозко, Маша, Jerry, Доктор, Бүжин, Боролдой, Berryvit, Батос, Бабулай, Бамбар, Аляска, аарцтай зайрмаг

Хоол
цуйван, соустай будаа, шарсан зайдас, нийслэл салат, будаатай хуурга, өндөг

Ундаа
үзэмний шүүс, Маамуу ундаа, Гоё ундаа, Fuze tea, Кока кола, Сhewy fruit, Зөв аарцны ундаа, Сор сор, Жүржийн талст, Мульти, Доктор жүүс, Анар ундаа, 370 ундаа

Жимс
мандарин, хар чавга, хатаасан банана, алим

Сүүн бүтээгдэхүүн
Chokolate milk, Сливочный иогурт, Rio тараг, Монфреш сүү, Маамуу сүү, Гоё тараг, Анар сүүн ундаа

Судалгаанаас харахад дараах хоол, хүнсний хэрэглээ анхаарал татаж байв. Үүнд:

· Ундаа - Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно. Эдгээр ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм.

· Пирожки – Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

· Жигнэмэг, өрмөнцөр - Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

· Сүү, сүүн бүтээгдэхүүн - Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч дутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

· Судалгаанд хамрагдсан сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй байна. Иймд цаашид сургуулийн орчинд чанар, аюулгүй байдлын баталгаажилттай жимсийг худалдаалахыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд сургуулийн цайны газарт зориулалтын уусмалаар угааж цэвэрлэн хэрэглэхэд бэлэн болгосон жимсийг худалдах орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Дээрх бүтээгдэхүүнүүд нь сургууль дээр сургуулийн буфетэнд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авч байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 19 минутын өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 29 минутын өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 1 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 1 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 3 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 3 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 3 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 3 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 4 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 6 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 6 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна Өчигдөр
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр