​Ч.Номин: Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй

Ц.Цэрэнбадам
2025/06/10

Ч.Номин: Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд ажиллахгүй гэдгээ мэдэгдэж "Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.

Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.

Монголд улс төрийн шинэ соёл аль хэдийн эхэлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, экспертүүд орж ажиллах боломжийг бий болгож, хүнд цаг үед эдийн засгаа сэргээж, зээлжих зэрэглэлээ ахиулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мега төслүүдээ гараанаас гаргаж, улс төрийн манлайлал үзүүлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад талархал дэвшүүлье.

Удахгүй Та бүхэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа дэлгэрэнгүй танилцуулах болно" гэлээ.


1
angry
1
care
32
haha
16
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 13 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 13 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 14 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 15 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 15 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 17 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 18 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 18 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 18 цагийн өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 18 цагийн өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр