“Музейн нээлттэй өдрүүд" 2025

Ж.Булганаа
2025/03/07

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяртай давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Урин хаврыг угтсан соёлын томоохон арга хэмжээ болох “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд “үнэ төлбөргүй” үйлчлэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.

Энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.

Мөн Чингис хаан Үндэсний музей мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Нээлттэй сан хөмрөг” арга хэмжээг зохион байгуулж Монголын төрийн үе үеийн тэргүүнүүдэд бэлэглэсэн гадаад, дотоодын бэлэг дурсгалын зүйлс зэргээс бүрдсэн тус музейн сан хөмрөгийг анх удаа нээлттэй толилуулна. Монголын Үндэсний музейгээс “Монгол шатрын бэлгэдэл”, “Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган” олон нийтэд нээлттэй лекцүүд, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр мартын 8-ны өдрийг тохиолдуулан Дүрслэх урлагийн музей “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт-5”, Монголын Уран зургийг галерей “Урлаг ба бүсгүй” сэдэвчилсэн үзэсгэлэн, эвент арга хэмжээ, Богд хааны ордон музей “Шинийн наймны Цагаан дара эх” танин мэдэхүйн арга хэмжээ, Монголын Театрын музейгээс Зохиолч, найруулагч Т.Чимэдийн “Туулсан зам” 7 бүлэг баримтат киног “Агуй” танхимдаа тайлбартай үзүүлэх зэрэг онцлох арга хэмжээнүүд явагдахаас гадна хүүхдэд зориулсан олон төрлийн боловсрол танин мэдэхүй ажлуудыг тасралтгүй зохион байгуулах юм.

Энэ удаагийн музейн нээлттэй өдрүүд арга хэмжээнд төрийн болон орон нутгийн 35 музей хамрагдаж оршин байгаа газар нутгийн ард иргэддээ зориулсан соёл, гэгээрлийн арга хэмжээ зохион байгуулж, музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.

  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 музей дээр тусгай болон сэдэвчилсэн 9 үзэсгэлэн, 7 удаагийн нээлттэй лекц, боловсрол танин мэдэхүйн 18 хөтөлбөр нийт 50 орчим арга хэмжээг зохион байгуулах юм.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 1 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 2 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 2 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 3 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 3 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 5 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 5 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 5 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 5 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 6 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 8 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 8 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр