Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам шинэчлэгдлээ

Ц.Цэрэнбадам
2025/03/07

Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан зохицуулалтыг өөрчлөн 2023 онд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар батлахаар болсон.

 Тус газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбож дундын мэдээллийн санг байгуулах, газартай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулах, сүүлийн үеийн технологид нийцсэн системийн хөгжүүлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хийж дууссан тул энэхүү үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд тус журмын төслийг Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн/2025.03.06/-ийн  хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдсанаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Үүнд:

  • Газрын тухай хуульд заасны дагуу иргэний шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг болов;
  • Газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахим системээр хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэв;
  • Иргэн, хуулийн этгээдээс шаарддаг 15 гаруй төрлийн цаасан материалуудыг QR кодоор баталгаажуулж, системээс автоматаар үүсгэх, мөн төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй байхаар болов;
  • Газартай холбоотой 40 гаруй төрлийн үйлчилгээг И-газар цахим систем, И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн портал болон киоск төхөөрөмжөөр дамжуулан авах боломжтой болов;
  • Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуульд байхгүй зохицуулалтаар буюу ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан тогтолцоог өөрчилж, тухайн асуудал хариуцсан албан хаагч шууд цахимаар шийдвэрлэж, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв;
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцааг хуулийн хугацаанд буюу 5 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг бүрдэв;
  • Төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдэж байна.

0
angry
0
care
0
haha
27
liked
5
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 1 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 2 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 2 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 3 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 3 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 5 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 5 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 5 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 5 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 6 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 8 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 8 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр