Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд зарлана

Ц.Цэрэнбадам
2024/11/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 

Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөх ажлууд хийх юм. Ингэхдээ Улаанбаатар хотын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дараах таван үндсэн бүлэгт хувааж буй. Үүнд: 

  • Бүсчилсэн хөгжлийн бодлого
  • Хүний хөгжлийн бодлого
  • Эдийн засгийн бодлого
  • Ногоон хөгжлийн бодлого
  • Засаглалын бодлого

Хотын дарга Х.Нямбаатар “1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө батлагдаж, 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдөж байлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй хүн амын тоо 1.8 сая бөгөөд үүн дээр гадаад болон хөдөө орон нутгаас түр оршин сууж байгаа хүмүүсийн тоог авч үзвэл хоёр саяд хүрсэн. Ингэснээр анхнаасаа 500 мянган хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээний ачаалал хоёр сая хүнтэй хотын хэрэгцээг хангаж чадахаа больсон. Мөн өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна. Тодруулбал, 1984 оноос хойш Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хот эрчим хүчний хувьд энэ өвлийг хэрхэн давах вэ гэсэн түгшүүртэй байна. Иймд нэн тэргүүнд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэв.

Энэ хүрээнд Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд гаргаж Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 МВт-ээр нэмэгдэнэ. Дараа жил мөн 150 МВт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 МВт хүчин чадалтай хуримтлуур станц Багануур дүүрэгт ашиглалтад орохоор төлөвлөж байна. Харамсалтай нь эдгээр станцууд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй. Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Түүнчлэн УБЕГ-аас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх бөгөөд энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байгааг тодотгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 10 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 12 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 13 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 15 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 15 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 15 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 16 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 18 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 18 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05