ТАНИЛЦ: Цахилгаан, дулааныг нэмэхээр дараах тооцооллыг хийжээ

Б.Нямхүү
2024/10/30

Улаанбаатар хотын 30 хувийг цахилгаан дулаанаар хангадаг дулааны III-р цахилгаан станц болон эрчим хүчний салбарт өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Тухайлбал, Дулааны III-р цахилгаан станц ашиглах хугацаа нь хэтэрсэн 1970, 1980 оны хуучны тоног төхөөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд ажиллаж буй ажилчид шаардлага хангасан орчинд ажиллах боломжгүй нөхцөл  байдалтай мөн ашиглалтын хугацаа дууссанаас үүдэн тоног төхөөрөмж дээр эвдрэл гэмтэл тогтмол гардаг. Үүнийг түр зуур гагнаж тогтоох зэргээр аргалж байгааг үйлдвэрлэлийн албаны дарга Л.Мөнхболд онцоллоо.

Зөвхөн тоног төхөөрөмжөөс гадна эрчим хүчний салбартай холбоотой бүхий л салбар алдагдалтай ажиллаж нүүрсний уурхай төмөр замын тээвэр алдагдалтай ажиллаж байна.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд цахилгаан болон дулааны үнийг нэмэх асуудал тулгамдаад байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэдэд тохирсон үнэ тарифыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэрийн ирэх сарын 1-нд буюу Баасан гарагт мэдээлэхээр болсон.

Эрчим хүч үйлдвэрлэсэн үнээсээ бага үнээр худалдаалж алдагдал хүлээж байна. Үүнээс улбаалан алдагдал 355 тэрбум төгрөгт хүрчээ. 

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун: Дулааны эрчим хүчний тухайд аж ахуй нэгжийн дулааны үнийг ирэх сарын 1-нээс эхлэн 42.6-85.9 хувиар нэмэгдүүлэхээр, айл өрхийн дулааны үнийн тарифыг зургаадугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд 216 төгрөгөөр зарж байна. Тиймээс 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарсан. 

Дулааны тариф үнэ 33862 төгрөг  байгаа бол бодит өртөг  62960 төгрөг болж, 29098 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тиймээс 29.6 хувиар нэмж 280 төгрөг болгох санал гарсан.

Айл өрхийн дулааны үнийг сарын хэрэглээний 150 кВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тооцож, 300 кВт.ц-ээс дээш үнийн тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал өндөр байна.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрчим хүчний салбар санхүүгийн хувьд бие даасан болно гэдгийг ЗХЗХ-ын дарга Э.Түвшинчулуун онцолсон юм. 

Түүнчлэн яг одоо Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэх талаар ярилцаж байна. 


168
angry
7
care
6
haha
34
liked
9
love
4
sad
15
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 13 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 14 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 15 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 15 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 16 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 18 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 18 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 18 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 18 цагийн өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 19 цагийн өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр