Э.Батшугар: Хөрөнгийн бирж хөгжснөөр хувийн хэвшилд хөрөнгө татаж бизнесээ тэлэх боломж нээгдэнэ

Ш.АДЪЯАМАА
2024/10/23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах санал зөвлөмжийг өгч ажиллалаа.

Нэгдүгээрт, актив удирдлагын компани болон кредит оноо, зээлжих зэрэглэлийг тогтоох онооны систем манай улсад хэрэгтэй. Монгол банк өнөөдрийн байдлаар Солонгос улсын Камко компаниас зөвлөгөө аваад ажиллаж байна. Кредит оноо,  зээлжих оноог санхүүгийн зах зээл нь хөгжсөн улс орнуудын жишгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр бүх зээлдэгч нараа тодорхойлох,  санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг систем рүү шилжинэ. Зээлжих зэрэглэлийг тодорхойлсноор ББСБ,  банкны салбарт эерэг нөлөө авчирна.

Хоёрдугаарт, хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл дээр ярих зүйл их байна. Бидэнд жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах тийм тогтолцоо хэрэгтэй. Манай улсад 1990-ээд оны эхээр хувьчлагдсан ч өнөөдөр хувьцаа нь арилжаалалдаагүй  компаниуд олон бүртгэлтэй байдаг. Хувьцаат компани болчихсон ч арилжаа хийхгүй байгаа хувьцаат компаниудыг хөрөнгийн биржээс одоо хасах хэрэгтэй. 

Гуравдугаарт, Лондоны хөрөнгийн биржийг харахад алтернатив инвестмент маркет, мэйнборд гэж хоёр тусдаа самбар байдаг. Үүгээр дамжуулж залуучууд бизнесийнхээ санааг үнэлж 20-30 хувийн хувьцаагаа зарж  тус хөрөнгөөрөө бизнесээ өргөжүүлдэг. Хувьцаа эзэмшигчид ч өгөөж хүртдэг. Манай улсын хувьд энэ тогтолцоо руу шилжсэнээр стартап болон бизнесээ эхэлж буй иргэдэд гарааны хөрөнгөө босгох боломж бүрдэх юм.

Дөрөвдүгээрт, хөрөнгийн биржээс хувьцаа шууд худалдаж авах боломжийг нээмээр байна. Иргэд ковидын үед хоёр их наяд төгрөгөөр  койн худалдаж авсан.  Яагаад гэхээр  гар утас аппликэйшн ашиглаад шууд койн авах боломжтой. Харин хувьцааг олон үе шат дамжиж худалдаж авч байна. Онлайн арилжаа хийж байгаа компаниудыг олон нийтэд таниулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн манай хөрөнгийн бирж өглөө 10-13 цагийн хооронд арилжаагаа хийж байгааг уртасгаж ажлын найман цагаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ингэснээр хөрвөх чадвараа нэмэгдүүлнэ.

Тавдугаарт, интропобилит гэж ярьдаг. Энэ нь  хоёр эксченждуал листинг хийхдээ хоорондоо хөрвөх чадварыг нь нэг байлгадаг. Олон улсад Казахстан,  Лондоны хөрөнгийн бирж 2008 онд хоорондоо хийгээд Казахмус компани Лондон ч Листэд болсон Казахстаны Эксченжид ч Листэд болж хоорондоо шууд хөрвөх чадвартай байсан юм. Энэ бол Хөрөнгийн биржийг маш ихээр дэмждэг. Би  тухайн үед Лондоны ЖэйПи Морган хөрөнгө оруулалтын банканд  үнэт цаас болон хөрөнгө босгодог байхдаа харж байсан.

Зургаадугаарт, манай хөрөнгийн бирж арилжаагаа Торонто, Австралийн эксченж, Лондоны хөрөнгийн биржтэй интропобилит хийчихвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж хөрөнгийн бирж тэлэх бүрэн бололцоотой байна. Ингэснээр дотоодын компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Үүний тулд бид өөрсдөө сайн идэвхтэй ажиллах  ёстой.

Долоодугаарт, Сүүлийн үед уул уурхайн бирж дэнчингийн мөнгө авчхаад  оролцоогүй худалдан авагчдынхаа мөнгийг буцаж өгөхгүй өөрсдөө банканд тавиад тэрнээсээ хүү авч өөрсдийнхөө орлогоо нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэл гарж байна. Үүнд хяналт тавих ёстой. 

Наймдугаарт, Засгийн газрын бондын арилжааг иргэд худалдаж авах бололцоог нээж өгмөөр байна. Өнгөрсөн жилүүдийг харахад засгийн газрын бондыг ганцхан банкнууд авдаг байсан. Тиймээс засгийн газрын бондын арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж олон нийт нээлттэй оролцох боломжийг нээх хэрэгтэй.

Хамгийн сүүлд хэлэхэд, Санхүүгийн зах зээл хөгжсөн оронд хөрөнгийн бирж нийт санхүүгийн зах зээлийн 50 хувийг  эзэлдэг бол байдаг.  Манай улсын хувьд  55 хувийг эзэлж байна. Хөрөнгийн бирж хөгжсөнөөр хувийн хэвшилд хөрөнгө татаж бизнесээ тэлэх том үүд хаалга нээгдэх юм.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 18 минутын өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 54 минутын өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 4 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 18 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 20 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 20 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20