Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2025.06.23/ Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:
-Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй.
Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг.Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байсан.
БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С. Гэндэнжамц:
Элсэлтийн шалгалтын даалгаврыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутгуудад хүргүүлдэг. Тиймээс даалгавар задрах ямар ч боломжгүй
-Элсэлтийн шалгалт дуусч байна. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа даалгавар хүнд байлаа, бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй гэх гомдлыг сурагч, багш нараас гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Шалгалт бол тодорхой зорилгоос хамаарч янз бүр байдаг. Авч байгаа арга хэрэгсэл нь ялгаатай. Уралдаант шалгалт тухайн хүүхдийн ур чадвар, мэдлэгийг жагсааж, эрэмбэлдэг. Тухайн хүүхэд өөрийгөө хамгийн сайн гэдгээ харуулж, хүссэн мэргэжлээ сонгон суралцах боломжтой. Сургалтын үндэсний хөтөлбөр дээр суурилж, сэдэв даалгавраа боловсруулдаг.
Боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр 3 хүн ажиллаж, 2 хүн нь сэдэв даалгавраа боловсруулж, нэг нь хянагчаар ажилладаг.
Суралцахуйн зорилтдоо хүрсэн эсэхийг хэрхэн үнэлэх вэ гэдэгт шалгалтын агуулга төвлөрдөг. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байна гэдэг нь өмнөх жилийн онооноос хэт доошоо унах асуудал ингэж харагдуулдаг. Үр дүнг харахад, Элсэлтийн шалгалтын даалгавар стандарчилсан, сэдвийн тохирцыг хангаж боловсруулсан. Мөн агуулга зөрсөн тохиолдолд хүнд болсон гэдэг. Үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөг дөрвөн сарын өмнө мэдэгдэж, энэ хичээл ямар агуулгын хүрээнд байх вэ, 6-12 дугаар ангийн агуулгаас хамгийн ач холбогдолтой чухал вэ гэдгийг сонгож боловсруулдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна