Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Б.Нямсүрэн
7 цагийн өмнө

Улаанбаатарт хот 1.7 сая хүн амтай гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа бий. Хотын даргын захирамж гарч, нийслэл хотын баярыг аравдугаар сард биш зургадугаар сард хийх болсон. Энэ жилээс тус баярыг “Даншиг- Цам хүрээ 2025” наадамтай нэгтгэн тэмдэглэх шийдвэрийг танилцуулсан. Нийслэлчүүдийн баяр энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 Төв цэтгэлдэх-Яармаг- Хүй долоо, Хүй7:2 МУБИС- Хүй 7 худаг гэсэн маршрутаар явна. Үүнээс гадна дайран өнгөрөх нийтийн тээврийн зогсоолоос иргэдийг хүлээн авах, буулгах боломжтой гэж мэдэгдлээ.

Нийслэл хотын баяраар Хүй долоон худагт хүчит бөх, сур харваа, хурдан морь буюу үндэсний уламжлалт эрийн гурван наадмыг зохион байгуулна. Үүнээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол хувцасны үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастны тоглолтууд, бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаан багтах цам харайх үзүүлбэрийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэнэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 5 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 7 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 8 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 9 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 11 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 11 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр