UFC-гийн хүнд жингийн аварга Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ. Энэ тухай UFC-гийн ерөнхийлөгч Дэйна Уайт хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
"Жон Жонс мэргэжлийн тулааны замналаа албан ёсоор дуусгалаа. Хүнд жингийн аваргын бүсийг одоо Том Аспиналл эзэмших боллоо" гэж Уайт мэдэгджээ.
Өдгөө 37 настай Жонс мөн UFC-гийн хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан юм. Холимог тулаанд тэрбээр 27 удаа ялж, нэг удаа ялагдсан бөгөөд нэг тоглолтыг нь хүчингүйд тооцсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна