Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2024/07/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав.

Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг сануулав.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалахын төлөө харилцан ойлголцлыг чухалчилж, урагшаа харж ажиллахыг захилаа.

Уулзалтад Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.


0
angry
0
care
4
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 14 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 15 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 15 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 16 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 16 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 18 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 18 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 18 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 18 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 19 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 21 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 21 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр