УИХ-ын 126 гишүүний үнэмлэхийг олгож байна

Ц.Цэрэнбадам
2024/07/01

Сонгуулийн ерөнхий хорооноос  УИх-ын 2024 оны ээлжит сонгуулийн гишүүдийн үнэмлэхийг олгож байна. 

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр 69.85 хувийн ирцтэй амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан нь сонгууль зохион байгуулалтын хувьд болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо. УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болж амжилттай зохион байгуулагдлаа. Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 30-нд хуралдаж, санал хураалтын дүнд үндэслэж, тойрог тус бүрд хамгийн их санал авсан нийт 78 нэр дэвшигч, мөн нам эвслийн дүнд үндэслэж 48 гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцож, үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа.

Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэн бол Үндсэн хууль, арлдчиллы баталгаа юм. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг хүлээж, хуульд заасны дагуу үүрэг хариуцлагатай байхыг нийт гишүүдээсээ хүсч байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 15 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 15 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 15 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 16 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 17 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 18 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 18 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 18 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 18 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 19 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 21 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 22 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр