Саналын хуудсыг гар аргаар тоолж, хяналтын тооллого хийлээ

М.Төгөлдөр
2024/06/30

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ.

"Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.

Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.

2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав" СЕХ-оос мэдээллээ.


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 15 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 15 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 15 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 16 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 16 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 18 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 18 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 18 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 18 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 19 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 21 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 22 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр