Г.ШИЙЛЭГДАМБА НАРЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж шүүнэ. Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсвэл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна