Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг сурвалжлах хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар тогтоолоор баталсан "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам"-д зааснаар шүүх хурал болохоос ажлын 3- аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ ирүүлсэн байх шаардлагатай бөгөөд энэ хугацаа маргааш буюу 6 дугаар сарын 13-наар дуусгавар болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна