ГУРВАН НЭР ДЭВШИГЧИЙГ 23 ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарт эрүүл мэндийн бүрэн үзлэг, шинжилгээ хийж, гаргасан дүгнэлтээ Эрүүл Мэндийн Яамнаас Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэж өглөө. Эрүүл Мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Очирбат "Эрүүл Мэндийн Яамнаас батлагдсан комисс хуулийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тавдугаар сарын 7-ны өдөр энэхүү ажлыг зохион байгуулж дуусаад өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд эрүүл мэндийн дүгнэлтийг гурван хавсралтын хамт хүргүүлж байна. Бид 23 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Комиссын даргаар Д.Очирбат миний бие ажилласан" гэсэн юм. Нэр дэвшигчдийн шинжилгээний дүнгийн талаар одоо мэдээлэх боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой зөрчил, асуудал гараагүй гэдгийг албан ёсоор хэлье гэж байв.

СЕХ-ын тухайд нэр дэвшигчдийн талаарх албан ёсны мэдээллийг энэ сарын 17-нд албанэщ ёсоор зарлах ёстой юм.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 26 минутын өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 1 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 1 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 3 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 3 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 3 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 5 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 20 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 22 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 22 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр