МАХН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан МАХН-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.

Тус нам Монголын улс төрийн томоохон хүчин МАХН, түүний нэр дэвшигчдийг удаа дараагийн сонгуульд оруулахгүй хяхан хавчиж, элдэв үндэсгүй шалтаг шалтгаанаар саад учруулсан хууль бус, бүдүүлэг шийдвэрийг эрх баригчид гаргаж байгаа явдал юм. МАХН-ын дарга НАмбарын Энхбаярыг 2012, 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оруулаагүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөнг оруулахгүй байх шийдвэрийг шүүхээр гаргуулж байгааг улс төрийн соёлгүй, хууль зөрчсөн, туйлын бүдүүлэг ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ИХ ХУРАЛДАЙ

2017 оны 05 сарын 04 № 01

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ НАР ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улс улс төр, эдийн засаг, нийгмийн гүн хямралд орж ядуурал, ажилгүйдэл газар авч гадаад өр 25 тэрбум долларт хүрч нэг монгол хүнд оногдох өр 20 орчим сая төгрөг боллоо.

МАНАН-гийн олигархи бүлэглэлМонголчуудыг улс төрийн олон намд хуваан талцуулан дайсагналуулж, харин удирдлагын хүрээнд нам дамжсан олигарх бүлэглэлийг дархлан суулгаж, төр засгийн бүх эрхийг гартаа авч байгалийн баялагийг гадныхантай нийлэн завшиж ирлээ.Тэдний ард түмнээсээ хулгайлж татвараас нуун улс дамжин мөнгө угаажавилгын ноцтой хүнд хэргээ нуун дарагдууланнэг офшор зонд 49 хүн 17 тэрбум доллар нуусан нь задарлаа.

Монголын ард түмэн ядуу зүдүү амьдарч байгаагийн буруутан нь МАН-АН-ын нам дамжсан олигархи бүлэглэл, офшорт хөрөнгөө нуусан луйварчид мөн.Монгол орныг нийгэм эдийн засгийн гүн хямрал, төрийн дарампуурал, авилга хүнд суртлын сүлжээ, улс үндэстнээ ядуурал, ажилгүйдэлд оруулсан гол буруутан нь МАН бөгөөд2016 оны сонгуулиар ард түмнийхээ саналыг 20-50 мянган төгрөгөөр худалдан авч луйврын сонгуулийг хар машинаар явуулан төр засгийн эрхэнд хууль бусаар гарч ирсэн үүнийгээ ч одоо болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин ашиглахаар бэлтгэлээ базааж байна.МАН 2016 онд сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг мөнгөн үнэлгээнд оруулж худалдан зөвхөн УБ хотод гэхэд 60 тэрбум төгрөгийг босгон өлөн зэлмүүн амьдарч байгаа ядуу ард иргэдийн саналыг худалдан авч төрийн эрхэнд хууль бусаар гарсныг нотлох баримтуудхөдөлбөргүй харуулж байна.

МАН-ын эрх баригчид Улсын их хурлын сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө аливаа татварыг нэмэхгүй, иргэдийнхээ цалин тэтгэврийг нэн даруй нэмэгдүүлнэ,малчид ард иргэд, эмэгтэйчүүдийнхээ тэтгэвэрт гарах насыг наашлуулж нөхцөлийг хөнгөвчилж,хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж нийгмийн халамжийг эрс сайжруулна гэж амлаж байснаа засгийн эрхэнд гармагцаа ичгүүр сонжуургүй авирлаж, 7 төрлийн татварыг шинээр бий болгох буюу нэмэгдүүлсэн.

Хүн амын орлогын албан татвар,автомашины онцгой албан татвар,хадгаламжийн орлогоос авах татвар,нийгмийн даатгалын шимтгэл зэрэг хүн бүрийн амьжиргаанд шууд нөлөөлөх татваруудыг бий болгож ард иргэдийнхээ зэвүүцэл дургүйцлийг хүргэж тэд олон арван мянган хүний жагсаал цуглаан зохион байгуулж одоо зарим газарт тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна.

Монгол хүний тэтгэвэрт гарах насыг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр 5-10 жилээр нэмэгдүүллээ.Олон арван мянган ахмадууд насан туршдаа төр нийгэмдээ зүтгэчихээд тэтгэврийн бараа харахгүй амьдралаа дуусгахад хүрч байна.

МАН засгийн эрхэнд гармагцаа 8-хан сарын хугацаанд төрийн албанаас 20 гаруй мянган хүнийг намчирхан ажлаас нь хоморголон халж гудамжинд гаргаж хэдэн мянган айл гэр бүлийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж айдас зовлон, гамшигт автуулж, тэднийг хэлмэгдүүлэв.Тэгэхдээ тэд өөрсөддөө зориулж төрийн албыг улам бүр данхайлгаж дэд сайд,яамдад олон газар хэлтэс шинээр нэмж, дүүрэг, аймаг, нийслэлийн бүх шатны газар хэлтэст дэд даргын орон тоо бий болгож /гааль, татвар г.м/ 2000 гаруй орон тоог шинээр бий болгон төрийн албыг данхайлгаж хүнд суртал, авилга газар авав. Олигархийн гар хөл болж цүнх савыг нь зөөж, авилгын мөнгийг тараасны шагнал болгож төрийн албаны ямар ч мэдлэг туршлагагүй хүмүүсээр төрийг дүүргэв .

Чингисийн төрийн ариун голомт,монгол төрийг МАН-ын олигархиуд самарч,Монголын тусгаар тогтнол аюулгүй байдлыг алдагдуулж байгааг түмэн олондоо сэрэмжлүүлж байна. МАН-ын Улсын Их хурал, Засгийн газраас шаардах нь:

Нэг. Офшорын мөнгийг татаж гадаад өрийг барагдуулах, Чингис самурай бондын мөнгө, олон улсын зээлийн мөнгийг завшсан буруутай этгээдүүдээс гаргуулах, ОУВС болон улс орнуудтай өрийг чөлөөлүүлэх хэлэлцээр хийж ард иргэддээ хүндрэлгүйгээр шийдвэрлэх.

Хоёр.МАН сонгуулийн амлалтаа нэн даруй биелүүлж, ард түмнээ басамжлан үл тоомсорлосон дээрэнгүй бодлого үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Эхний ээлжинд шинээр бий болгосон болон нэмэгдүүлсэн 7 төрлийн татвараа хүчингүй болгож, монгол хүний тэтгэвэрийн насыг эрэгтэй 60, эмэгтэй 55 насаар буцаан тогтоох.

Гурав.МАН намчирхах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож төрийн албанаас үндэслэлгүй халсан мэргэшсэн ажилтнуудыг буцаан томилж төрийн данхайсан бүтцээ цомхон болгох.

Дөрөв. Гадаадад офшор данс эрхлэгчдийн татвараас зайлсхийсэн, улс дамжуулж мөнгө угаасан хэргийг нэг бүрчлэн АТГазраас шалгаж ард түмний баялагийг завшсан хэргүүдийг илрүүлэн шийдвэрлэх.

Эдгээр шаардлагыг нэн даруй биелүүлж явц үр дүнг олон нийтэд сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхийг шаардаж байна.

Эдгээр шаардлагыг хангаагүй улс төрийн нам, түүнээс ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихгүй байхыг нийт ард иргэддээ хандан уриалж байна.

Энэхүү шаардлагыг биелүүлж шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй олигархи луйварчдаа хамгаалах аваас бид улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж, ард түмний эсрэг бодлого явуулж буй эрх баригчдын эсрэг тууштай тэмцэхээмэдэгдэж байна.

Монголын бүх ард түмний үндэсний их хуралдаанд оролцогсод


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 37 минутын өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 1 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 1 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 3 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 3 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 4 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 5 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 20 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 22 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 22 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр