Бусдыг гэмтээсэн н.Даваанямын хурандаа цолыг хурааж, тагнуулын албанаас чөлөөлжээ

О.Шүрэнцэцэг
2020/04/13

Өнгөрсөн сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн бичлэгийг бид дэлгэсэн. Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан архины шилээр толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн. 

Энэ хэрэг “Энканто Булл”-ын VIP өрөөнд болсон юм. Харин Тагнуулын хурандаа нарын хэргийг шалгаж илрүүлэх үүрэгтэй БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн удирдлагууд болон албан хаагч нарт хариуцлага тооцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл жинхэнэ хэргийн эздэд хариуцлага тооцжээ. Зодоон хийсэн тагнуулын хурандаа нарт ажлын цагаар архидан согтуурч, танхай балмад хэргээ нуун дарагдууллахыг оролдсон гэдэг үндэслэлээр ТЕГ-аас хариуцлага тооцжээ. 

Тодруулбал н.Даваанямын хурандаа цолыг нь хурааж тагнуулын албанаас халсан байна. Харин хамт архидсан Ж.Төгс-Очирыг хурандаа цолыг нь бууруулж дэд хурандаа болгож, хэлтсийн даргаас тасгийн дарга болгожээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 10 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 10 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 11 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 12 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 13 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 15 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 15 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 17 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 18 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 18 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр