Коронавирусийн өвчлөлтэй холбоотой Автомашины хөдөлгөөнийг дахин хязгаарлаж магадгүй гэх мэдээлэл иргэдийн дунд яригдаж эхэлжээ.
Тэгвэл өчигдөр /2020.04.11/ Улсын Онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хязгаарлалтын арга хэмжээг ирэх Даваа гарагаас эхлэн авч хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн билээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал: "Хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор иргэдийн анхаарал суларч байна. Тийм учраас Даваа гарагаас /2020.04.13/ тодорхой хэмжээний хязгаарлалтын ажлуудыг авч хэрэгжүүлнэ. Аймаг, орон нутгийн Онцгой комисс болон Улсын онцгой комисс ерөнхийдөө хөдөлгөөнийг хязгаарлахад чиглэн ажиллана гэх мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудал Даваа гарагт тодорхой болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна