2020.02.11-нд Сүхбаатар аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр иргэнийг сэжиглэн, тусгаарласан. Тэдний шинжилгээний хариу бүгд мөрөг гарсан байна. Мөн одоогийн байдлаар Дорнод, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд байгаа ба тэдний шинжилгээ хийгдэж байгааг мэдээллээ.
Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний дээжийг өнөө өглөө ХӨСҮТ-д хүлээж авсан учир шинжилгээ хийгдэж байгаа юм байна.
Нийт 120 сэжигтэй тохиолдлыг шинжлэн шалгаад байгаа бөгөөд бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өглөө.
Мөн Уханиас ирсэн 31 оюутны биеийн байдал хэвийн сайн байгаа бөгөөд тэднийг тусгаарлах 14 хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусах юм байна. Тэдэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Давтан шинжилгээ хийгдэж байна гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна